• 01.jpg
  • 02.jpg
  • 03.jpg
  • 04.jpg
  • 05.jpg
  • 06.jpg
  • 07.jpg
  • 08.jpg

 

“Зах зээлийн механизм Монголд” танилцуулга хуудас бэлтгэгдэн гарлаа!!!

Японы даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэнгээс БОАЖЯ-ны ЦХМ-ын үндэсний товчоотой хамтран “Зах зээлийн механизм Монголд” таницуулга хуудсыг бэлтгэж бэлэн болголоо. Энэхүү танилцуулга хуудас нь өмнө ЦХМ-ын танилцуулга хуудас нэртэй бэлтгэгдэж байсан бөгөөд одоогийн энэхүү танилцуулга хуудас нь ЦХМ-ээс гадна Монгол дахь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахтай холбоотой үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл агуулж буй юм.

Энэхүү танилцуулга хуудсыг доорх холбоосоор Монгол, Англи хэл дээр татаж авна уу.

Танилцуулга хуудас Англи, Монгол

(Мэдээлэл шинэчлэгдсэн огноо 13:00:27 2012.01.09)


ЦХМ-ын төсөлд батламж бичиг олгох журам, шалгуур үзүүлэлт шинэчлэгдлээ!!!

БОАЖ-ын сайдын 2011 оны 6 сарын 28-ны A-219 -р тушаалаар ЦХМ-ын төсөлд батламж бичиг олгох журам , төсөл үнэлэх тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд шинэчлэгдэн батлагдлаа.  2011 оны 6 сарын 28-наас хойш батламж болон зөвшөөрлийн бичиг авахаар төсөл өргөн мэдүүлж буй төсөл боловсруулагч нар уг шинэ журмыг мөрдөх шаардлагатай болохыг анхаарна уу. Төсөл өргөн мэдүүлэх үйл явцыг нээлттэй, ил тод болгох үүднээс веб хуудасны холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулах бөгөөд та бүхэн шинэ журамтай доорх холбоос дээр дарж танилцах боломжтой юм. Та төслөө ойрын үед өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа бол ЦХМ-ын үндэсний товчоонд хандан шинэ журмын дагуу төсөл  өргөн мэдүүлэхэд шаардагдах маягтуудыг авна уу.

ЦХМ-ын төсөлд батламж бичиг олгох журам

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Хаяг: Засгийн газрын 2-р байр, 307-р өрөө, НҮБ-ын гудамж 5/2

(Мэдээлэл тавигдсан огноо 13:02:20 2011.07.25)


Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын төслүүд ялгаралтын баталгаажсан бууралтаа авлаа!!!

Монгол улсаас НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ийн ЦХМ-ын гүйцэтгэх зөвлөлд бүртгүүлсэн 3 төслийн нэг болох Дөргөний усан цахилгаан станц 2008 оны 11 сараас 2010 оны 5 сарын хугацаанд үйлдвэрлэсэн цахилгаандаа оногдол болгон 14468 ялгаралтын баталгаажсан бууралтыг, Тайширийн усан цахилгаан станц 2009 оны 1 сараас 2010 оны 5 сарын хугацаанд үйлдвэрлэсэн цахилгаандаа оногдол болгон 838 ялгаралтын баталгаажсан бууралтыг тус тус авлаа. Нэг тонн  СО2-той тэнцүү хэмжээний хүлэмжийн хийн ялгаралтын бууралт тутамд 1 ялгаралтын баталгаажсан бууралтыг НҮБУАӨСК-ийн ЦХМ-ын гүйцэтгэх зөвлөлөөс олгодог бөгөөд үүнийгээ Киотогийн протоколоор хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах үүрэг хүлээсэн улс орнуудад худалдаалах боломжтой байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоор авна уу.

ЯББ

(Мэдээлэл тавигдсан огноо 18:50:37 2011.07.07)


Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Даян Дэлхийн Байгаль Орчны Стратегийн Хүрээлэн Монголд карбон худалдаа хийх зах зээлийн шинэ механизмийг бий болгох чиглэлд хамтран ажиллахаар хамтын ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа!!!

Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас Монголд карбон худалдаа хийх зах зээлийн шинэ механизмийг бий болгох чадавхийг бэхжүүлэхэд Даян Дэлхийн Байгаль Орчны Стратегийн Хүрээлэн ( ДДБОСХ-Institute for Global Environmental Strategies-IGES)-тэй хамтран ажиллахаар 2011 оны 4 сарын 21-нд хамтын ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд ДДБОСХ-ээс шинээр буй болж буй зах зээлийн механизмуудын талаар холбогдох албаны хүмүүст мэдээлэл өгөх, сургалт болон зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах юм.

ДДБОСХ нь байгаль орчны чиглэлээр судалгаа хийдэг олон улсын байгууллага бөгөөд ЦХМ-ын төсөл хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг Азийн (Камбож, Хятад, Энэтхэг, Индонез, Филиппин, Тайланд, Лаос) орнуудад хэрэгжүүлж байсан туршлагатайгаас гадна ЦХМ-ын тойм, ЦХМ-ын төслийн мэдээллийн сан, ЦХМ-ын танилцуулгыг бэлтгэн гаргадаг. 2010 онд Монголын ЦХМ-ын танилцуулгыг ЦХМ-ын үндэсний товчоотой хамтран гаргасан бөгөөд тун удахгүй шинэчилсэн хувилбарыг гаргахаар бэлдэж байна. ДДБОСХ-ний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараахь веб хуудаснаас авна уу!!!

IGES website

(Мэдээлэл тавигдсан огноо 17:34:14 2011.05.03)


Монгол улсын эрчим хүчний үр ашигийг сайжруулах талаарх бодлого, хөтөлбөрт хийсэн нарийвчилсан үнэлгээний тайлан бэлтгэгдэн гарлаа!!!

Монгол Улс эрчим хүчний салбарт “Дэлхийн эрчим хүчний зөвлөл”, Европын “Эрчим хүчний харти” болон “Эрчим хүчний үр ашиг ба холбогдох байгаль орчны асуудлууд”-ын Протоколд (Protocol on Energy Efficiency and Related Environmental Aspects-PEEREA) 1999 онд гишүүнээр элсэн орж эрчим хүчний салбарт Төв, Зүүн хойд, Зүүн Азийн бүсийн орнуудтай хамтран ажиллах болсон байна.

PEEREA-д нэгдэн орсноор улс орнууд эрчим хүчний үр ашигийг сайжруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эрчим хүчний циклээс байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулах үүрэг хүлээдэг . PEEREA-ийн тулгуур үзэл баримтлал нь нэгдэн орсон улс орнууд эрчим хүчний үр ашигийн талаар хууль, дүрэм журам бодлого боловсруулах болон хэрэгжүүлэхдээ хамтран ажиллах, боломжтой үед бие биендээ дэмжлэг үзүүлэх юм.

Энэхүү нарийвчилсан үнэлгээг 2010 онд хийсэн бөгөөд үүнээс өмнө 2003 онд анхны ерөнхий үнэлгээ хийгдсэн байна. Энэхүү нарийвчилсан үнэлгээний тайлан нь Монголын хувьд анхных юм. Энэхүү тайланг PEEREA –ийн ажлын хэсгээр хэлэлцүүлсэн бөгөөд гарсан зөвлөмжийг нь 2010 оны 11 сард зохион байгуулагдсан “Эрчим хүчний харти”-ийн бага хурлаар дэмжсэн байна.

Мэдээллийн эх сурвалж:www.energycharter.org

Монгол улсын эрчим хүчний үр ашигийг сайжруулах талаарх бодлого, хөтөлбөрт хийсэн нарийвчилсан үнэлгээ

(Мэдээлэл тавигдсан огноо 16:59:31 2011.05.03)


Монгол улсаас 5 дахь төсөл ЦХМ-д хамрагдахаар магадлагаа хийлгэж эхэллээ!!!

Эн Ти Ай Си ХХК-ны Пеллет ба Брикетний үйлдвэр төслийн баримт бичигт магадлагаа хийж эхэлсэнтэй холбогдуулан томилогдсон магадлах байгууллага уг төслийн баримт бичигт 2011 оны 4 сарын 22-ноос 5 сарын 21-ны хооронд олон нийтээс санал авахаар төслийн баримт бичгийг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн нарийн бичгийн газрын веб хуудсанд байрлуулаад байна. Энэхүү төсөл нь ЦХМ-ын магадлагаа хийлгэх буюу түүний дараахь шатандаа явж байгаа Монголын 5 дахь төсөл юм. Уг төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар 19,436 тн СО-2-той тэнцүү хэмжээний хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулна хэмээн тооцоолсон байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орно уу.

НҮБУАӨСК-ийн веб хуудас

(Мэдээлэл тавигдсан огноо 16:08:19 2011.05.03)


Анхааруулга!!!

Зөвшөөрлийн бичиг авахаар болон бусад зорилгоор төслийн санал бичгийг ЦХМ-ын үндэсний товчоонд өргөн мэдүүлэх гэж буй хувь хүн албан байгууллагууд төслийн санал бичгээ хэвлэн авчрахаас өмнө наад захын шаардлага хангаж буй эсэх болон мэдээллийг бүрэн дүүрэн оруулсан эсэхээ шалгуулж нягтлуулахаар ЦХМ-ын үндэсний товчооны цахим хаягаар төслийн санал бичгээ илгээнэ үү. Ингэж дахин дахин хэвлэн цаас үрэхээс зайлсхийх замаар байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулцгаая!

Бидний санал, санаачлагыг дэмжин хамтран ажиллаж буй та бүхэнд баярлалаа.

ЦХМ-ын үндэсний товчоо - Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.


Товчилсон үгийн тайлбар-ыг харах

Цэвэр хөгжлийн механизмын үндэсний товчооны веб хуудсанд тавтай морилно уу!

ЦХМ-ын үндэсний товчооны веб хуудаснаас та бүхэн Монгол дахь цэвэр хөгжлийн механизмын зохицуулалт ба, дүрэм журам, цэвэр хөгжлийн механизмын чиглэлээр Монголд хэрэгжиж буй болон хэрэгжих боломжтой төслүүдийн талаар мэдээлэл мөн цэвэр хөгжлийн механизмтай холбоотой бүхий л мэдээлэл, холбогдох хаяг, холбоосыг авах боломжтой юм.

ЦХМ-ын үндэсний товчоонд төсөл өргөн мэдүүлэхэд шаардагддаг баримт бичгийн загварууд

Төслийн санал бичгийн загварыг Монгол, Англи хэлээр татаж авах

Зөвшөөрлийн болон батламж бичиг хүссэн өргөдлийн загварыг Монгол, Англи хэл дээр татаж авах

Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж буйг тайлбарлах ЦХМ-ын үндэсний товчооны маягт Монгол, Англи хэлээр

ЦХМ-ын үндэсний товчооноос батламж бичгийг хүчингүй болгох нөхцөлүүдтэй танилцсан талаар мэдэгдэл


НҮБУАӨСК-ийн ЦХМ-ын гүйцэтгэх зөвлөлийн маягтууд

Prior consideration for CDM form- ЦХМ-ыг урьдчилан тооцож үзсэн талаар НҮБ-ын маягт

CDM methodology booklet- Батлагдсан арга зүйн талаар лавламж

PDD form-Төслийн баримт бичигийн загварууд

ЦХМ-ын төслүүд бууруулах хүлэмжийн хийгээ тооцоолоход ашиглах НҮБ-ээс батлагдсан тохирох аргачлал сонгох хэрэгсэлийг Юнеп Рисогоос боловсруулаад байна. Энэхүү хэрэгслийг одоогоор туршиж байгаа бөгөөд илүү сайжруулахаар ажиллаж байна. Энэхүү хэрэгслийн тусламжтайгаар аргачлал сонгохыг хүсвэл:

  1. Аргачлал сонгох хэрэгсэл
  2. Технологи сонгох

Мөн ЦХМ-ын төслүүдийн ашиглаж буй технологи, тэдгээрт тохирох аргачлалын талаар 2010 оны тойм гарсан байна.

ЦХМ-ын технологийн тойм 2010

НҮБУАӨСК-ийн ЦХМ-ын ГЗ, ТБХ-ын шийдвэр хайх

Энэхүү веб хуудсанд ЦХМ-тэй холбоотой нэр томьёо товчлолыг түгээмэл хэрэглэсэн байгаа тул ЦХМ-ын талаар анхан шатны ойлголттой хүмүүс ЦХМ-ын нэр томьёо-ноос товчлолын задаргаа болон тайлбарыг харна уу!!!


Биотүлш, бриккетний үйлдвэр төслийн хамаарагч талуудын зөвлөлдөх уулзалтын тайлан тавигдлаа

Биотүлш, бриккетний үйлдвэр төслийн хамаарагч талуудын зөвлөлдөх уулзалт 2010 оны 09 сарын 6-нд Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Зөвлөлдөх уулзалтын зураг 1, зураг 2.

Зөвлөлдөх уулзалтын тайлан-г үзэх

 


Монголын ЦХМ-ын танилцуулга бэлтгэгдэн гарлаа

ЦХМ-ын Үндэсний товчоо Япон улсын даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн (IGES) хамтран ЦХМ-ын танилцуулгыг бэлтгэж дууслаа. Энэхүү танилцуулга нь товчооны болон IGES-ийн веб хуудсан дээр (www.iges.or.jp) тавигдсан байгаа бөгөөд доорх холбоос дээр дарж танилцуулгыг үзнэ үү!!!

Монгол дахь ЦХМ-ын танилцуулга


Сайншанд салхин парк төслийн хамаарагч талуудын зөвлөлдөх уулзалтын тайлан тавигдлаа

Сайншанд салхин парк төслийн хамаарагч талуудын зөвлөлдөх уулзалт 2010 оны 09 сарын 2-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө!!!

Зөвлөлдөх уулзалтын тайлан-г үзэх

 


 

ЦХМ-ын танилцуулга шинэчлэгдэн гарлаа!!!

Монгол дахь ЦХМ-ын зохицуулалт, зохицуулалтын бүтэц зохион байгуулалт болон Монгол дахь ЦХМ-тэй холбогдох тоо баримт, төслийн мэдээллийг агуулдаг ЦХМ-ын танилцуулгыг 2011 оны 5 сарын байдлаар шинэчлэн бэлтгэж дууслаа. Энэхүү танилцуулгыг Япон улсын даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэнгээс тухайн орны ЦХМ-ын томилогдсон эрх бүхий байгууллагуудтай хамтран гаргадаг бөгөөд өнгөрсөн оны 8-р сард Монголын анхны танилцуулга бэлтгэгдэн гарч байсан бөгөөд энэ удаа батламж бичиг авсан төслийн талаар болон бусад мэдээ мэдээллийг шинэчлэн оруулсан байна. Та бүхэн доорх холбоосоор орж шинэчлэгдсэн танилцуулгыг үзнэ үү.

ЦХМ-ын танилцуулга: Монгол (2011 оны 5 сарын байдлаар)

(Мэдээлэл тавигдсан огноо 17:18:50 2011.05.20)

ли хэлээр татаж авах

Зөвшөөрлийн болон батламж бичиг хүссэн өргөдлийн загварыг татаж авах

Төслийн баримт бичгийн загварыг татаж авах

 

ЦХМ-ын статистик мэдээ

Зүйл Тоо
НҮБ-д бүртгэгдсэн төсөл 3365
Монголоос бүртгэгдсэн 3
НҮБ-ээс олгогдсон нийт ЯББ 700,856,085
2012 он хүртэл бүртгэгдсэн нийт төслийн ЯББ 2,040,000,000
Шинэчилсэн:
2011.08.23
Эх сурвалж:
www.unfccc.int













ЦХМ-ын статистик мэдээ

 

Карбоны зах зээлийн үнэ

Барааны төрөл Авах Зарах
EUA 12.2010 €16.75 €16.80
EUA 12.2011 €17.45 €17.50
Хоёрдогч ЯББ 12.2010
€12.65 €12.75
Хоёрдогч ЯББ 12.2010-2012 €12.60 €12.65
Шинэчилсэн:
2011.05.06
Эх сурвалж:
www.tfsgreen.com